Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Алсын хараа: Даян дэлхийн тогтвортой хөгжил, эх орныхоо өрсөлдөх чадварт үнэ цэнэтэй хувь нэмэр оруулах манлайлагчдыг бэлтгэнэ.

Эрхэм зорилго: Олон улсын жишигт нийцсэн, дижитал, энтрепренер их сургууль болсон байна.

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
УриаЭрхэм баян эрдэм
Байгуулагдсан он1924
ТөрөлНҮТББ
БайршилУлаанбаатар, Монгол Улс
Хэлмонгол хэл
Цахим хаягufe.edu.mn

Уриа: Эрхэм баян эрдэм

Үнэт зүйлс:

  • Судалгаа сургалтын төгөлдөршил
  • Эрдмийн эрх чөлөө, энтрепренер сэтгэлгээ
  • Зарчимч түншлэл
  • Ирээдүйдээ итгэлтэй хамт олон
  • Сайн засаглал

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль (товчлол: СЭЗИС) (Англи: University of Finance and Economics (UFE).

100 жилийн түүхтэй, Монгол улсын ууган боловсролын байгууллага болох СЭЗИС 1924 оны 6-р сард Монгол улсын сангийн яамны дэргэд "Гаалийн түр сургууль" нэртэйгээр байгуулагдсан ба бүртгэл, гаалийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн байна. Анх 6 багштай 1 хичээлийн байртайгаар улс орныхоо

СЭЗИС-ийн сүлд дуу
СЭЗИС-ийн сүлд дуу Санхүүчдийн ундраа
ШүлгийгП.Очирбат
ХөгжмийгД.Мяасүрэн

нийгэм, эдийн засагт хувь нэмрээ оруулж эхэлсэн сургууль маань өнөөдөр 300 гаруй багш ажилтантай, 6800 гаруй оюутантай өнөр хамт олонтой болж өсөн дээшиллээ.

Мөнхийн залуу их сургууль минь
ШүлгийгБ.Авирмэд
ХөгжмийгХ.Алтангэрэл

С.Довчингийн нэрэмжит, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт СЭЗИС даруй 40000 хол давсан төгсөгчидтэй болжээ. Бид түүхэн он жилүүдэд Монгол улсын түүхийн үе бүрд сургууль маань улс орныхоо өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлэн, өндөр хариуцлагатай, шударга сэхээтнүүдийг олноор бэлтгэн гаргаж ирсэн бөгөөд өнөөдөр манай хамт олны эгнээнээс Цэнгэлтийн Жигжиджав, Юмжаагийн Цэдэнбал, Думаагийн Содном, Ринчиннямын Амаржаргал зэрэг Монгол улсын 4 ерөнхий сайд төрөн гарчээ.

СЭЗИС-ийн эрдэмтэн, багш нар нь технологийн хөгжлөөр хувьсан өөрчлөгдөж байгаа бизнесийн орчинг анхааралтай ажиглаж, ямагт шинийг эрэлхийлж, сүүлийн үеийн судалгаа, мэдээ мэдээллээр хичээлийн агуулгыг сайжруулан оюутан залуустаа мэдлэгийг түгээж байна. Орчин цагийн дижитал шилжилтийг гардан бүтээлцэх оюутнууд маань ирээдүйн ажлын байранд бэлтгэгдсэн байхад бид тогтмол анхаарч,  сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөрөө жил бүр  зах зээлийн эрэлт хэрэгцээ, бизнес эрхлэгч, ажил олгогчдын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сайжруулж байна.  Өөрөөр хэлбэл алсын хараа, эрхэм зорилго, үнэт зүйлсээ хамт олноороо хэлэлцэн өөрчилж, бакалаврын болон магистрын түвшний сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг эхлүүлээд байна.

Оюутан бүрд ялгаатай сургалтын хөтөлбөр санал болгож,  уян хатан хэлбэрээр суралцах боломжийг олгох бодлого баримталж байна. Ингэснээр НББ, санхүү, банк, даатгал, эдийн засагч, эрх зүйч, худалдаа, маркетинг, бизнесийн удирдлага, мэдээллийн систем, дата аналист, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, энтрепренершип, орчуулагч мэргэжлүүдээр дан болон хос хавсарга хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжтой.

2024-2025 оны хичээлийн жилд докторын, магистрын, бакалаврын 38 мэргэжил, хөтөлбөрөөр танхим болон цахим хэлбэрээр урт болон богино хугацаанд сонгон суралцах боломжийг оюутан, суралцагчиддаа олгож байна. Доктор, магистрын зэргийн сургалтыг ахисан түвшний судалгааны ажилд төвлөрүүлэн, орчин үеийн тулгамдсан салбар дундын шинжтэй асуудлыг шийдэх академик болон прагматик судалгааг чухалчилж байна.

СЭЗИС нь дижитал зууны иргэн бэлтгэхэд ихээхэн анхаарч хичээл бүрийн агуулгад мэдээллийн технологийн чиглэлийн агуулгын баяжилт хийж байгаагийн зэрэгцээ мэргэжил бүрийн сургалтын хөтөлбөрт мэдээллийн технологийн хичээлүүдийн багц цагийг нэмэгдүүлсэн. СЭЗИС 2021 онд шинжлэх ухаан, технологийн шинэ эрин, аж үйлдвэрийн 4-р хувьсгалын эрэлт хэрэгцээ, сорилтод тулгуурлан сургуулийн урт хугацааны хөгжлийн бодлогоо 2031 он хүртэл хэлэлцэн баталсан.

1924 оны 6 сарын 1-нд Гаалийн түр сургууль нэртэйгээр байгуулагджээ.

1926 Сурах хугацааг 2 жил болгон сунгаж заах хичээл, сурагчдын тоог олшруулан сургалтын төлөвлөгөө, програмыг шинэчлэн Нягтлан бодохын түр сургууль болгон өөрчлөв.

1929 ‘НЯГТЛАН БОДОХЫН ЖИНХЭНЭ СУРГУУЛЬ-ийг хичээллүүлж эхлэв.

1935 Улс ардын аж ахуйн бүтэц өөрчлөгдөн, шинэ шинэ салбарууд бий болсон нь бүртгэл тооцооны мэргэжилтэй боловсон хүчнийг улам ихээр шаардах болсоноор Санхүүгийн техникум болон өргөжсөн.

1936 Сангийн сайд С.Довчингийн нэрэмжит сургууль болсон.

1944, 1946 Засгийн газрын хүндэт үнэмлэхээр шагнуулав

1946 Санхүү эдийн засгийн техникумыг “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР” шагнав.  

1949 Хөдөлмөрийн Гавьяаны Улаан тугийн Одонгоор СЭЗТ-ыг шагнав. Нягтлан бодохын үндэс хичээлийн анхны сурах бичиг хэвлэгдэв.

1954 1953 оны 9-р сараас  эхлэн 7 жилийн боловсролтой иргэдийг элсүүлэн, сар бүр 180-250 төгрөгийн тэтгэлэгтэйгээр суралцуулах болсон.

1956 Хичээлийн 3 давхар төв байрыг ашиглалтад оруулжээ. Улс ардын аж ахуй төлөвлөгөө, тоо бүртгэлийн мэргэжлийн анги нээгдэв.

1958 Хичээлийн суралцах хугацаа 4 жил болсон.

1961 Биеийн тамирын танхим ашиглалтад оров.

1962 Сурагчдын дотуур байр ашиглалтад оров. 3-р курс төгсөгчдийг 1 жилийн хугацаатай ажиллуулан дадлагажуулан улсын шалгалт өгүүлж төгсгөдөг болов.

1963 Бүртгэл, механикжуулах кабинет байгуулагдав. Тээврийн нягтлан  бодохын анги нээгдэв.  

1965 Бүртгэл, механикжуулах кабинет нь Статистикийн төв газрын тооцоолон бодох төвтэй нэгджээ.

1967 Техникум дэргэд аж үйлдвэр, төсвийн нягтлан бодогч нарыг бэлтгэх оройн анги нээгджээ.

1971 Хөдөө аж ахуйн нягтлан бодохын эчнээ анги нээгдэв.

1972 Д.Сүхбаатарын нэрэмжит стипенд олгож эхлэв. 10-р анги төгсөгчдийг элсүүлж суралцах хугацааг 2 жил болгов.

1975 Хяналт, шалгалтын үндсэн анги нээгджээ.  Оюутан, сурагчдын хөдөлмөрийн гавшгай отряд байгуулагдав.

1976 Багш нарыг 3 жил тутам аттестатчилах болжээ.

1984 Нийтийн аж ахуйн үйлчилгээний нягтлан бодохын анги нээгдэв.

1986 Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан Давийнямын Төмөрхүү багшийн санаачилгаар Улаан Сарнай  цэнгээнт бүжгийн хамтлаг байгуулагдав.

1987 Хичээлийн өргөтгөлийн байр ашиглалтад оров. Хөдөлмөрийн техникч мэргэжлийн ангитай болов.

1991 Эдийн засгийн коллеж байгуулагдаж, захирлаар Р.Амаржаргал томилогдсон ба шинэ багш, оюутнууд тангараг өргөдөг болов.

1992 Нягтлан бодох бүртгэл, Банк, Санхүү, Бизнес судлал, Мэдээлэл зүй, Гадаад хэлний тэнхим байгуулагдав.

1994 Дээд боловсрол олгодог коллежийн түвшинг хангав. 1,5 жилээр "Дээд курс" нэртэй сургалт явуулж эхлэв.

1995 Коллежийн дуулал, уриа, бэлгэ тэмдэгтэй болжээ. Орой, эчнээ хөтөлбөр анхны элсэлтээ авч эхлэв.

1996-08-16 Эдийн засгийн коллежоос Санхүү эдийн засгийн дээд сургууль болж статусаа шинэчлэв.

1997-10-01 Менежментийн гэрээгээр нийгэмд үйлчилдэг, ашгийн төлөө бус ТББ-ийн хэлбэрээр ажиллаж эхлэв.

1999 Шилдэг оюутанд “ Санхүү эдийн засгийн дээд сургуулийн нэрэмжит шагнал” олгож эхэлсэн.

2000 он СЭЗДС анх удаа 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв. Олон улсын хамтарсан магистрын хөтөлбөр нээгдэв.

2005 он СЭЗДС хоёр дах удаа 10 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдэв.

2007-10-01 Хичээлийн шинэ байр /В байр / ашиглалтад оров.

2008 Олон улсын хэмжээнд бизнесийн сургууль, хөтөлбөрийг магадлан итгэмжлэгч ACBSP байгууллагын гишүүнээр элсэв.

2009 Докторын хөтөлбөр байгуулагдав. EBSCO цогц цахим мэдээллийн санг ашиглаж эхэлсэн.

2011 Удирдлагын мэдээллийн систем ашиглалтад оров.

2012-05-01 Олон улсын ACBSP байгууллагаар Монгол улсаас анх удаа байгууллага болон бизнесиийн хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлэв. Олон улсын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн мэргэшсэн сургууль/ОУНББСМ/-ийг байгуулжээ.

2013 СЭЗДС-ийн дэргэд цэцэрлэг, бага сургууль байгуулав.

2015 Монголд анх удаа цахим, холимог сургалтыг нэвтрүүллээ.

2016 СЭЗДС-с "Санхүү Эдийн Засгийн Их Сургууль" статусд шилжив.

2018 Олон улсын ACCA, CGMA байгууллагын 1-р түвшинг хангаж магадлан итгэмжлэгдэв. Оюуны өмчийн хулгайн эсрэг дэлхийн шилдэг системийг нэвтрүүлэв. /PlagScan/

2019 Монгол Улсад анх удаа:

  • Блокчэйнээр баталгаажсан диплом олгож эхлэв.
  • Салбар дундын судлалын тэнхим, IO институт байгуулагдав.
  • СЭЗИС гурав дах удаа 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэв.

2020 Олон улсын клауд технологийг амжилттай нэвтрүүлсэн их сургуулиар шалгарч улсдаа жишиг болов. Олон улсын ACCA байгууллагын 2-р түвшинг хангаж магадлан итгэмжлэгдэв.

2021 СЭЗИС-ийн 2021-2031 стратеги  батлагдав. Даатгал, Худалдаа, Төрийн удирдлага, Бизнес ба эрх зүйн хөтөлбөр нээв.

2022 Олон улсын THE жагсаалтад Монгол улсаас анх удаа эрэмбэлэгдэв. Олон улсын мэргэжлийн зэргийн дипломтой төгсөх боломжтой болов. /CGMA/. Оюуны өмчийн хулгайн эсрэг дэлхийн тэргүүлэх системийг нэвтрүүлэв. /Turnitin/

2023 Монгол улсаас анх удаа Олон улсын ACBSP байгууллагаар 2032 он хүртэл 10 жилээр ахисан түвшинд магадлагдан итгэмжлэгдэв. MS365 системийг ашиглаж эхлэв.

2024 Дээд боловсролын сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх комиссын 2024/06/20-ы өдрийн тогтоолоор 2034 он хүртэл 10 жилээр хугацаатай магадлан итгэмжлэгдэв.

2024 Төгсөгчдийн платформ ашиглалтад оров. Эрдэм шинжилгээний хурлын болон элсэгчдийн системүүд шинэчлэгдэв.

Академик сургалтын хөтөлбөр, мэргэжлүүд

[засварлах | кодоор засварлах]

Бакалаврын сургалтын хөтөлбөр

[засварлах | кодоор засварлах]

Үндсэн сургалтын хөтөлбөр буюу мэргэжлүүд:

Олон улсын их сургуулиудтай хамтарсан сургалтын хөтөлбөр, мэргэжил:

Олон улсын мэргэшсэн сургалтын хөтөлбөр:

Цагийн хөтөлбөр буюу мэргэжлүүд:(Орой, цахим, Бямба)

  • Эрх зүй
  • Санхүү, банк
  • НББ
  • Бизнесийн удирдлага
  • Багш, гадаад хэлний боловсрол
  • Мэдээллийн систем, дата аналист

Магистрын сургалтын хөтөлбөр

[засварлах | кодоор засварлах]

Мэргэжлүүдээр бакалаврын сургалтыг өдөр, орой, эчнээ хэлбэрээр явуулдаг.

  • Нягтлан бодох бүртгэл,
  • Бизнесийн менежмент,
  • Санхүүгийн менежмент

чиглэлээр мэргэшсэн “Бизнесийн удирдлагын мастер”-ын зэргийг өдөр, орой, эчнээ хөтөлбөрөөр олгох үндсэн сургалттай.

Докторын сургалт

[засварлах | кодоор засварлах]

2009-2010 оны хичээлийн жилээс докторантурын сургалтын хөтөлбөрийг нээн, сургалтаа явуулж байна.

Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрүүд цаг үеийн шаардлагыг хангахуйцаар өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг.

2011-2012 оны хичээлийн жилийн байдлаар 4000 гаруй оюутан сурагч хамрагдан суралцаж, 100 гаруй мэргэжлийн туршлага, эрдмийн зэрэг цол бүхий багш, профессорууд ажиллаж байна.

Хамтын ажиллагаа

[засварлах | кодоор засварлах]

СЭЗИС-ийн үйл ажиллагаа бүрийг тогтвортой хөгжлийн бодлогод нийцүүлэн, нийгэм, эдийн засаг, хүний сайн сайхны төлөө чиглүүлэхэд чухалчилж байна. Улмаар тогтвортой хөгжлийн бодлогыг тэргүүн эгнээнд баримталж буй олон улсын болон дотоодын байгууллага, ашгийн болон ашгийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, ААН-тэй урт хугацаанд ил тод, шударга, харилцан ашигтай хамтран ажилладаг.

Өнөөгийн  байдлаар  үндэсний 69 аж ахуйн нэгж, байгууллагууд болон боловсролын байгууллага, мэргэжлийн холбоодтой хамтран үндэсний хэмжээнд сургалт, эрдэм шинжилгээ судалгааны чиглэлээр хамтын ажиллагаа өрнүүлж байна.

Манай сургууль дэлхийн 60 гаруй их, дээд сургууль, нийгэмлэг, мэргэжлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, боловсролын сургалтын технологи, тэр дундаа дээд боловсролын хөтөлбөрийн шинэчлэл, сургах, суралцах үйл явцыг сайжруулах чиглэлээр үндэсний болон олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхээр идэвхтэй ажиллаж байна. Түүнчлэн олон улсын элчин сайдын яам, соёлын байгуулллага болон эрдэм шинжилгээ судалгааны байгууллагатай хамтын ажиллагаа өрнүүлж байна.  

СЭЗИС-ийн олон улсын харилцаа, хамтын ажиллагаа нь сургуулийн эрхэм зорилго, алсын хараанд захирагдаж, сургуулийн стратеги зорилтыг хэрэгжүүлэх, сургуулийн бүс нутгийн болон олон улсын түвшинд өрсөлдөх чадвар /international visibility/-ыг нэмэгдүүлэх зорилгоор дэмжигч хүч, туслан гүйцэтгэгчийн үүрэгтэйгээр нэгдмэл зохион байгуулалтай, ил тод, оролцогч бүх талын оролцоог хангасан, үр дүнд суурилсан зарчимд суурилан хөгжиж байна.

Чанарын баталгаажуулалт

[засварлах | кодоор засварлах]

СЭЗИС нь байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангаж БМИҮЗ-өөр 4 удаа амжилттай магадлан итгэмжлэгдсэн. Үүнд:

  • 2000 онд анхны удаа 5 жилийн хугацаатай
  • 2005 онд хоёр дах удаа 10 жилийн хугацаатай
  • 2019 онд гурав дах удаа 5 жилийн хугацаатай
  • 2024 онд дөрөв дэх удаа 10 жилийн хугацаатай

БМИҮЗ-р магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд:

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр:

  • Нягтлан бодох бүртгэл
  • Бизнесийн удирдлага
  • Санхүү
  • Эдийн засаг
  • Банк
  • Даатгал
  • Худалдаа
  • Эрх зүй
  • Мэдээллийн систем
  • Маркетинг

Магистрын зэрэг олгох хөтөлбөр:

  • Нягтлан бодох бүртгэл
  • Эдийн засаг
  • Мэдээллийн систем
  • Бизнесийн удирдлага
  • Санхүү
  • Төрийн удирдлага
  • Бизнес ба эрх зүй

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байдал

[засварлах | кодоор засварлах]

Times Higher Education Impact Ranking

СЭЗИС нь 2022 онд тогтвортой хөгжлийн 17 зорилтод нийцсэн үйл ажиллагаа явуулж буй байдал, нийгэмд үзүүлж буй нөлөөллөөрөө олон улсын THE (Times higher education) байгууллагын жагсаалтад Монгол улсаас анх удаа 863-т эрэмбэлэгдсэн нь СЭЗИС-ийн өнөөдөр олон улсад хүлээн зөвшөөрөгдөж байгааг нотлон харуулж байна.

THE (Times higher education) байгууллага нь НҮБ-ийн Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэгч, нийгмийн хариуцлагатай их дээд сургуулиудыг үнэлдэг олон улсын байгууллага юм.

Санхүүгийн хөтөлбөр нь 2014 онд Санхүүгийн Шинжээчдийн Нийгэмлэгээр /CFA/ хүлээн зөвшөөрөгдсөн.

Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөр нь ИБУИНВУ-ын АССА нийгэмлэгээр сургалтын чанарын баталгаажуулалт хийлгэсэн ба оюутнуудын сурлагын чанараар дэлхийн дунджаас дээгүүр амжилт үзүүлж, 2018 оноос эхлэн өнөөг хүртэл Gold статустай хүртсэнээс хойш АССА нийгэмлэгийн хүлээн зөвшөөрөгдсөн түнш их сургууль юм.

ACBSP магадлан итгэмжлэл

СЭЗИС нь 2008 онд АНУ-ын Дээд Боловсролын Чанарын баталгааг хэрэгжүүлэгч байгууллага болох ACBSP (Америкийн Бизнесийн Сургууль Хөтөлбөрүүдийн Нэгдсэн Холбоо)-д гишүүнээр элсэж, 2010 онд Олон Улсын Магадлан Итгэмжлэлийн “Горилогч” статус авсан ба 2010 онд тус холбооны шилдэг “Star” байгууллагаар Монгол Улсаас анх удаа шалгарсан нь Монголын Дээд Боловсролыг Олон Улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх анхны том алхам билээ.  2012 оны 2012 оны 05-р сарын 01-ны өдөр Олон Улcaд Магадлан Итгэмжлэгдсэн анхны Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллага болсон ба бакалаврын зэрэг олгох 7 хөтөлбөр, магистрын зэрэг олгох 3 хөтөлбөрөө олон улсад магадлан итгэмжлүүлж олон улсын чанарын баталгааг хангасан их сургууль болсон. Үүнд:   

Бакалаврын зэрэг олгох хөтөлбөр:

  • Бизнесийн менежмент (BBA)
  • Маркетингийн менежмент (BBA)
  • Мэдээллийн системийн менежмент (BS)
  • Нягтлан бодох бүртгэл (BBA)
  • Санхүүгийн менежмент (BBA)
  • Банкны менежмент (BBA)
  • Бизнесийн эдийн засаг (BS)

Магистрын зэрэг олгох хөтөлбөр:

  • Бизнесийн менежмент (MBA)
  • Санхүүгийн менежмент (MBA)
  • Бизнесийн удирдлагын магистрын нягтлан бодох бүртгэл (MBA)

СЭЗИС нь 2012 онд ACBSP–ээр эхний итгэмжлэл (Initial accreditation) хийлгэж 2 нөхцөл, 5 санамжтай буюу нөхцөлтэйгээр магадлан итгэмжлэгдсэнээр Олон Улcaд Магадлан Итгэмжлэгдсэн анхны Монгол улсын дээд боловсролын сургалтын байгууллага болсон юм. Үүнээс хойш 2 жил тутам сургалтын үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн ахиц дэвшлээ тайлагнаж, 2020 онд сургалтын үйл ажиллагаанд өгөгдсөн шинжээчдийн нөхцөл, санамжаа бүрэн арилгахад анхаарч ажилласан.

MONGWBL Ажил олгогчтой хамтарсан ажлын байртай хөтөлбөр

Европын холбооны Erasmus плас төслийн санхүүжилтээр хэрэгжиж буй буй MONGWBL төслийг банк болон аялал жуулчлалын чиглэлээр сургалт явуулж буй Монгол улсын их сургуулиуд, Голомт банк, Төрийн банк, Монголын аялал жуулчлалын холбоо зэрэг ажил олгогч байгууллагуудаас гадна Европын холбооны их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд их, дээд сургуулиудын дадлагын тогтолцоог сайжруулах, үр дүнтэй дагалдан сургалт, ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Ази-Номхон далайн их, дээд сургуулиудын UMAP олон улсын холбооны гишүүн

Дээд Боловсролын Магадлан Итгэмжлэлийн Үндэсний Зөвлөлийн хамтран ажилладаг олон улсын UMAP/ Ази-Номхон Далайн Их, дээд сургуулиудын мобилити холбоо/ холбоонд элссэн гишүүн сургуулиудын оюутнуудад зориулсан урт, богино хугацааны хөтөлбөр зарлаж тухайн улс орнуудад суралцаж, өөрсдийн түүх нийгэм, урлаг соёл, зан заншилтай танилцан, төрийн байгууллага, их, дээд сургууль, гадаад улс орнуудын элчин сайдын яамдын төлөөлөлтэй уулзахаас гадна байгалийн үзэсгэлэнт газар, соёлын төвүүдээр аялах боломж олгож, орон нутгийн аж амьдрал, нутгийн засаг захиргаа НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар судлах боломж олгож оюутнуудыг хөгжүүлэх чиглэлээр ажилладаг байгууллага юм. СЭЗИС нь тус олон улсын холбоонд гишүүнээр элслээ. 

Онцлох , шилдэг төгсөгчид

[засварлах | кодоор засварлах]
  • СЭЗИС-ийн шилдэг, онцлох төгсөгчдийг Шилдэг төгсөгчид холбоос дээр дарж дэлгэрэнгүй үзнэ үү.

СЭЗИС-ийн үе үеийн Мөнгөн ирвэсүүдийн мэдээллийн дараах мөнгөн ирвэс хэсэгт холбосон линкнээс үзнэ үү. Мөнгөн Ирвэс[permanent dead link]

Онцлох алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Санж овогтой Довчин 1926-1936 онд БНМАУ-ын ардын сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, орлогч сайдын ажлыг 1924 оноос Монгол улсын санхүү эдийн засгийн хөгжүүлж, бэхжүүлэхийн төлөө хүч мэдлэг, бие сэтгэлээ зориулсан юм.
  • Цэнгэлт овогтой Жигжиджав 1923-1924 онд Сангийн яамны дэргэдэх гаалийн нягтлан бодохын сургуульд суралцсан анхны төгсөгчдийн нэг. 1926-1930 онд Монголын харилцан туслалцах хоршооны байцаагч, орлогч дарга, Еранхий хорооны даргаар ажилласан юм. 1930-1932 онд БНМАУ-ын Засгинй газрын Ерөнхий сайдаар ажиллаж байсан. МУ-ын 8 дах ерөнхий сайд
  • Юмжаа овогтой Цэдэнбал Санхүүгийн техникумд хичээлийн эрхэлэгчээр ажиллаж байсан ба БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал цолтой, МУ-ын 12 дахь ерөнхий сайд
  • Думаа овогтой Содном 1950 оны төгсөгч, МУ-ын 14 дэх ерөнхий сайд/1984-1990/, Сангийн яамны сайд 1963-1984/ зэрэг албан тушаал хашиж байсан. 1992 оноос ерөнхий сайдын зөвлөх, Монгол-Японы харилцааг дэмжих "Түншийн холбоо" нийгэмлэгийн ерөнхийлөгч, 2003 оноос "Монгол алт корпораци"-ийн эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байна.
  • Ринчинням овогтой Амаржаргал Улсын их хурлын гишүүнээр 4 удаа сонгогдож байсан ба 1998 онд гадаад хэргийн яамын сайдаар томилогдон ажилласан. МУ-ын 21 дэх ерөнхий сайд Санхүү эдийн засгийн их сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн ерөнхий захирал.
  • Цэдэвсүрэн овогтой Даваадорж 1996 онд СЭЗДС-ийн эрдэм шинжилгээ, судалгаа хариуцсан дэд захирал 1996-2005 онд СЭЗДС-ийн орлогч захирал Глобал эдийн засгийн судалгаааны хүрээлэнгийн хүндэт профессор СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Монгол улсын гавьяат эдийн засагч, Эдийн засгийн шинжлэх ухааны доктор, СЭЗИС-ийн зөвлөх профессор Эдийн засгийн ухааны доктор, профессор цолтой.
  • Жамъян овогтой Нямсүрэн Санхүү эдийн засгийн дээд сургуульд 1955 оноос эхлэн СЭЗТ-кум, СЭЗДС-д тасралтгүй 61 жил багшилсан. Тус хугацаанд хичээлийн эрхлэгч, орлогч захирал,тэнхимийн эрхлэгч, зөвлөх багшаар ажиллаж байсан ба нягтлан бодох бүртгэл, санхүүгийн бүртгэлийн мэргэжлийн олон сурах бичиг бүтээсэн. СЭЗИС-ийн 90 жилийн түүхт ойг тэмдэглэн, "Өсөж, өнөржин, өөдлөн дэлгэрсэн 90 жил" түүхийн номыг Ардын багш Ж.Нямсүрэн туурвив.
  • Баажаа овогтой Лувсандорж Монгол улсын гавьяат багш 1980 оноос 2015 он хүртэл Нягтлан бодолх бүртгэлийн тэнхимд багш, дэд профессор, зөвлөх багшаар ажилласан. Зөвлөх багшаар ажиллаж байх хугацаандаа залуу багш нарыг төлөвшүүлэх, багшлах арга зүйд суралцуулах, сургалтын орчныг сайжруулах чиглэлээр олон арга хэмжээ санаачилсан Ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж олон сайшаалтай ажил хэрэгжсүүлсэн.
  • Дорлигжав овогтой Батжаргал Монгол улсын гавьяат багш 2004-2018 он хүртэл Санхүү эдийн засгийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан. СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, эдийн засгийн ухааны доктор, профессор СЭЗИС-ийн хамтын ажиллагаа бизнес хөгжлийн хүрээлэнгийн захирал
  • Жамъяандорж овогтой Батхуяг Монгол улсын гавьяат багш 1999-2004 он СЭЗИС-ийн захирлаар ажиллаж байсан. 2004-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2007-2008 онд МУ-ын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд, 2012 онд Сангийн сайдын зөвлөх, 2012-2015 онд Хөдөлмөрийн дэд сайд, СЭЗИС-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, Глобал эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн гүйцэтгэх захирал
  • Жигжид овогтой Мөнхбат, 1968 оны Зуны олимпын мөнгөн медальт чөлөөт бөхийн тамирчин.