Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Алтай хэл

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Алтай хэл
Уулын Алтай хэл
алтайдыҥ тилин, алтай тил
ТархалтОрос
Бүс нутагБүгд Найрамдах Алтай Улс, Алтайн хязгаар, Кемерово муж
УгсаатанАлтай ястан, түүний дотор челканчууд, телеутууд, тубаларууд
Төрөлх хэлтэн
125,700 (Өмнөд болон Хойд Алтай хэлээр ярьдаг хүмүүсийн нийлбэр)[1][2]
Түрэг
Кирилл
Албан ёсны хэрэглээ
Улс
 Орос
Томьёолбор
ISO 639-2alt
ISO 639-3Аль аль нь:
atv – Хойд Алтай
alt – Өмнөд Алтай
ГлоттологБайхгүй
alta1276  code retired
ХХТKumandin
Алтай хэлний хувилбарууд
IPA авианы тэмдэгт орсон болно. Тохиромжтой үзүүлэх дэмжлэггүйгээр та Юникод тэмдэгтүүдийн оронд асуултын тэмдэг, хайрцаг эсвэл бусад тэмдэгтүүдийг харах магадлалтай.

Алтай хэл (Орос: Алтай тили, Altai tili) нь Түрэг хэлний бүлэгт хамаарах хэл юм. Тува хэл, Хакас хэл, Шор хэлнүүдийн хамт Зүүн Хойд хэлний аймагт багтана. Оросын Холбооны Улсын Алтайн Бүгд Найрамдах Улс, Алтайн хязгаарт амьдрах алтайчуудын ярилцдаг хэл болно. Алтай хэлний бичгийн дурсгал нь 19-р зууны сүүлийн хагасаас эхлэлтэй боловч 1928 онд латин үсэг хэрэглэх болж, зөв бичгийн дүрэм нь боловсорсон байна. Хожим 1938 оноос кирилл үсэг хэрэглэх болжээ. Орос хэлэнд хэрэглэгддэг 33 үсгээс гадна ЈÖŸӰ үсгүүд бий.

Эгшиг үсэг
Том үсэгЖижиг үсэгЛатин ба кирилл үсгээр
АаaА
ЕеäЭ
ОоoО
ÖööӨ
УуuУ
ŸÿüҮ
ЫыyЫ
ИиiИ

Алтай хэл нь үндсэн 8 эгшиг авиатай.

Урт эгшиг, хос эгшгийг тэмдэглэх зарчим нь монгол хэлтэй ижил.

  1. "Өмнөд Алтай".
  2. "Хойд Алтай".
  3. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Baskakov
  4. Иш татахад гарсан алдаа: Invalid <ref> tag; no text was provided for refs named Kormushin