Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook
Jump to content

Их Британийн Ерөнхий сайд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хант Улсын Ерөнхий сайд (Англи: Prime Minister of the United Kingdom) бол Их Британийн Засгийн газрын тэргүүн бөгөөд Сайд нарын Танхимын дарга юм. Засгийн газрын тэргүүн нь Төрийн тэргүүн болох Хааны нэрийн өмнөөс гүйцэтгэх засаглалыг тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байна.

Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак

Тогтсон уламжлалын дагуу Ерөнхий сайд болон түүний Танхимын гишүүд нь Их Британийн парламентад сонгогдсон гишүүдээс бүрддэг бөгөөд парламентын өмнө үйл ажиллагааныхаа хариуцлагыг хүлээдэг ажээ.

2022 оны 10-р сарын 25-наас хойш Ерөнхий сайдын албан тушаалыг Риши Сунак хашиж байв. 2024 оны 7-р сарын 5-наас Сэр Кир Стармер Ерөнхий сайд болсон.

19-р зууны Ерөнхий сайд нар

XVIII зуунд Сайд нарын Танхимаас бүрдсэн Засгийн газар бий болсон цагаас хойш Танхимын тэргүүнийг "Ерөнхий сайд" (заримдаа «Тэргүүн сайд») гэж нэрлэж иржээ.

Орчин үед тогтсон ойлголтоор Сэр Роберт Уолпол 1721 онд томилогдсон анхны Ерөнхий сайд байсан гэж үздэг. Сэр Уолполыг анхны Ерөнхий сайд гэж тооцдог болсон нь Засгийн газарт нөлөө үзүүлсэн төдийгүй, хувийн эрх мэдлээ нэмэгдүүлэхийн тулд бие биенийхээ эсрэг явуулга хийж байсан сайд нарыг ятгаж нэгтгэж хамтран ажиллуулж чадсан учраас тэр ажээ. Уолполын албан тушаал Сангийн тэргүүний лорд нь Засгийн газрын удирдлагатай холбоотой болж, цаашид Ерөнхий сайд нарын эрхэлдэг албан тушаал болсонтой холбоотой.

Их Британийн Ерөнхий сайд нарын түүх нь хууль тогтоомжийн актуудаас бус түүхчдийн судалгаа таамаглалаас бүрддэг ажээ. Ерөнхий сайд гэдэг нэр томьёоны гарал үүсэл, хэнийг анхны Ерөнхий сайд гэж нэрлэж болох вэ гэдэг нь тодорхойгүй, өнөө хүртэл шинжлэх ухаан, улс төрийн маргааны сэдэв юм. Засгийн газрын албан ёсны баримт бичигт "Ерөнхий сайд" гэсэн үг анх Бенжамин д'Исраэлын үед гарч байжээ. Түүнээс хойш энэ нэрийг баримт бичиг, захидал, ярианд ашиглах болсон байна. 1905 онд дээд тушаалтнуудын эрэмбэ дарааллыг илтгэсэн Эзэн хааны гэрчилгээнд анх Ерөнхий сайдын албан тушаалыг зааж өгч байжээ.

20 дугаар зууны эхээр Сайд нарын томилгоонд хааны нөлөө багассанаар Парламентын доод Танхимын (англ. House of Commons) үүрэг нэмэгдэв. Ерөнхий сайд нь Лордуудын танхимд биш доод Танхимд хариуцлага хүлээх ёстой гэсэн үзэл бодол газар авч эхэлсэн тул Ерөнхий сайд өөрөө парламентын доод Танхимд харьяалагдах ёстой гэсэн заншил бий болжээ.

Ерөнхий сайдыг хаан албан ёсоор томилдог бөгөөд Үндсэн хуулийн тогтсон уламжлалын дагуу тэрбээр Парламентын доод танхимд хамгийн их дэмжлэг авсан хүнийг (ихэвчлэн олонхын намын дарга) сонгодог байна. Ерөнхий сайд парламентын итгэлийг алдсан тохиолдолд ёс суртахуунаараа огцрох (энэ тохиолдолд хаан танхимын итгэл хүлээсэн өөр Ерөнхий сайдыг хайж олохыг оролдож болно), эсвэл хааныг парламентын шинэ сонгууль зарлахыг хүсдэг байна.

Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа парламентын танхимын бүрэн эрхийн хугацаатай шууд холбоотой. Танхимын бүрэн эрхийн дээд хугацаа нь таван жил байдаг ч бодит байдал дээр Ерөнхий сайдын хүсэлтээр хаан парламентыг хугацаанаас нь өмнө тараадаг байна. Ер нь Ерөнхий сайд сонгуульд илүү санал авахын тулд өөрийн намдаа хамгийн таатай үеийг сонгодог. Зарим тохиолдолд Ерөнхий сайд парламентыг тараахыг шаардах, эсвэл өөрөө огцрох нөхцөлтэй тулгардаг. Энэ нь танхим түүнд итгэлгүй эсвэл итгэл үзүүлэхээс татгалзсан тохиолдолд тохиолддог. Хэрэв парламентын танхим төсөв, эсвэл Засгийн газрын хөтөлбөрийн бусад чухал хэсгийг батлахаас татгалзвал мөн адил зүйл тохиолддог байна.

Парламентын сонгуульд ялагдах нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа дуусах цорын ганц тохиолдол биш юм. Тухайлбал, Маргарет Тэтчер өөрийн намын дэмжлэгийг алдсаны улмаас албан тушаалаа орхиж байсан. Ерөнхий сайд хувийн шалтгаанаар (эрүүл мэндийн шалтгаанаар) албан тушаалаа орхиж мөн болно. Албан тушаал хашиж байхдаа нас барсан сүүлчийн тохиолдол бол 3 дугаар Виконт Палмерстон Генри Жон Темпл (1865 онд) байв. Алуулсан цорын ганц Ерөнхий сайд бол 1812 онд алагдсан Спенсер Персеваль байжээ.

Их Британийн Ерөнхий сайдын үндсэн үүрэг бол Засгийн газраа бүрдүүлэн байгуулах, өөрөөр хэлбэл Хаанаас томилогдсоны дараа Доод танхимын дэмжлэгийг авч Засгийн газар байгуулах явдал юм.

Их Британийн Зэвсэгт хүчний ерөнхий командлагч нь хаан байдаг. Гэсэн хэдий ч бодит байдал дээр Ерөнхий сайд Зэвсэгт хүчинд хяналт тавьдаг. Ерөнхий сайд Их Британийн цөмийн зэвсэг хэрэглэхийг зөвшөөрч болдог. Зөвхөн хаан дайн зарлаж, энх тайвныг тогтоох эрхтэй байдаг.

2006 оны байдлаар Ерөнхий сайдын цалин £127 334, үүний дээр парламентын гишүүний £60 277 цалин авдаг байжээ. Уламжлал ёсоор Ерөнхий сайд Лондон хотод "Даунинг-стрит 10" -т амьдардаг байна. Энэ байрыг II Жорж хаан Роберт Уолполд 1735 онд бэлэглэснээс хойш үе үеийн Ерөнхий сайд нар энд байрлах болжээ.

Шотланд, Уэльс, Умард Ирландын бүс нутгийн Засгийн газруудад Ерөнхий сайдад дүйцэх албан тушаалыг Тэргүүн сайд гэж нэрлэдэг. (Шотландын тэргүүн сайд, Уэльсийн тэргүүн сайд, Умард Ирландын тэргүүн сайд г.м.).

Их Британий Ерөнхий сайд нарын жагсаалт

[засварлах | кодоор засварлах]
Нэр, амьдарсанон жилүүд Албан тушаалын эхлэл Албан тушаалын дуусгавар Тэмдэглэл
1 Роберт Уолпол

(1742 оноос Орфордын Гүн) (1676—1745)

1721.04.04 1742.02.11
2 Спенсер Комптон, Уилмингтоны Гүн

(1673—1743)

1742.02.16 1743.07.02
3 Хенри Пелэм

(1694—1754)

1743.08.27 1754.03.06
Томас Пелэм-Холлс, герцог Ньюкасл

(1693—1768)

1754.03.16 1756.11.16
Уильям Кавендиш, герцог Девоншир

(1720—1764)

1756.11.16 1757.06.25
Пелэм-Холлс, Томас, 1-р герцог Ньюкасл

(1693—1768)

1757.07.02 1762.05.26
Жон Стюарт, Гүн Бьют

(1713—1792)

1762.05.26 1763.04.16
Жордж Гренвиль

(1712—1770)

1763.04.16 1765.07.13
Чарльз Уотсон-Уэнтуорт, маркиз Рокингем

(1730—1782)

1765.07.13 1766.07.30
Уильям Питт ахмад, Гүн Четэм

(1708—1778)

1766.07.30 1768.10.14
Огастас Фицрой, герцог Графтон

(1735—1811)

1768.10.14 1770.01.28
лорд Фредерик Норт

(1732—1792)

1770.01.28 1782.03.22
Чарльз Уотсон-Уэнтуорт, маркиз Рокингем

(2 дахь хугацаа) (1730—1782)

1782.03.27 1782.07.01
Уильям Петти, Шелберн Гүн

(1737—1805)

1782.07.04 1783.04.02
Уильям Кавендиш-Бентинк, герцог Портленд

(эхний хугацаа)

(1738—1809)

1783.04.02 1783.12.19
Уильям Питт залуу

(эхний хугацаа) (1759—1806)

1783.12.19 1801.03.14
Хенри Эддингтон

(1757—1844)

1801.03.17 1804.05.10
Уильям Питт залуу

(2 дахь хугацаа) (1759—1806)

10 мая 1804 23 января 1806
лорд Уильям Гренвиль

(1759—1834)

11 февраля 1806 31 марта 1807
Уильям Кавендиш-Бентинк, герцог Портленд

(2 дахь хугацаа) (1738—1809)

31 марта 1807 4 октября 1809
Спенсер Персиваль

(1762—1812)

4 октября 1809 11 мая 1812
Роберт Женкинсон, Ливерпулийн Гүн

(1770—1828)

8 июня 1812 9 апреля 1827
Жорж Каннинг

(1770—1827)

10 апреля 1827 8 августа 1827
Фредерик Жон Робинсон, виконт Годрик

(1782—1859)

31 августа 1827 21 января 1828
Артур Уэлсли Веллингтон, герцог Веллингтон

(эхний хугацаа) (1769—1852)

22 января 1828 16 ноября 1830
Гүн Чарльз Грей

(1764—1845)

22 ноября 1830 1834.07.09
Уильям Лэм, виконт Мельбурн

(эхний хугацаа) (1779—1848)

1834.07.16 14 ноября 1834
Артур Уэлсли Веллингтон, герцог Веллингтон

(2 дахь хугацаа) (1769—1852)

14 ноября 1834 10 декабря 1834
Роберт Пиль

(эхний хугацаа) (1788—1850)

10 декабря 1834 8 апреля 1835
Уильям Лэм, виконт Мельбурн

(2 дахь хугацаа) (1779—1848)

18 апреля 1835 30 августа 1841
Роберт Пиль

(2 дахь хугацаа) (1788—1850)

30 августа 1841 29 июня 1846
лорд Жон Рассел

(эхний хугацаа) (1792—1878)

30 июня 1846 21 февраля 1852
Эдвард Смит-Стэнли, Ван Дерби

(эхний хугацаа) (1799—1869)

23 февраля 1852 17 декабря 1852
Жорж Хамильтон-Гордон, Абердины Гүн

(1784—1860)

19 декабря 1852 30 января 1855
Хенри Темпл, виконт Палмерстон

(эхний хугацаа) (1784—1865)

6 февраля 1855 19 февраля 1858
Эдвард Смит-Стэнли, Дерби Гүн

(2 дахь хугацаа) (1799—1869)

20 февраля 1858 11 июня 1859
Хенри Темпл, виконт Палмерстон

(2 дахь хугацаа) (1784—1865)

12 июня 1859 18 октября 1865
лорд Жон Рассел

(2 дахь хугацаа) (1792—1878)

29 октября 1865 26 июня 1866
Эдвард Смит-Стэнли, Дерби Гүн

(3 дахь хугацаа) (1799—1869)

28 июня 1866 25 февраля 1868
Бенжамин Дизраэли

(эхний хугацаа) (1804—1881)

1868.02.27 1868.12.01
Уильям Юарт Гладстон

(эхний хугацаа) (1809—1898)

1868.12.03 1874.02.17
Бенжамин Дизраэли

(2 дахь хугацаа) (1804—1881)

1874.02.20 1880.04.21
Уильям Юарт Гладстон

(2 дахь хугацаа) (1809—1898)

1880.04.23 1885.06.09
Роберт Гаскойн-Сесил, маркиз Солсбери

(эхний хугацаа) (1830—1903)

1885.06.23 1886.01.28
Уильям Юарт Гладстон

(3 дахь хугацаа) (1809—1898)

1886.02.01 1886.07.20
Роберт Гаскойн-Сесил, маркиз Солсбери

(2 дахь хугацаа) (1830—1903)

1886.07.25 1892.08.11
Уильям Юарт Гладстон

(4 дахь хугацаа) (1809—1898)

1892.08.15 1894.03.02
Арчибальд Примроуз, Розберри Гүн

(1847—1929)

1894.03.05 1895.06.22
Роберт Гаскойн-Сесил, маркиз Солсбери

(3 дахь хугацаа) (1830—1903)

1895.06.25 1902.07.11
Артур Бальфур

(1848—1930)

1902.07.11 1905.12.05
Хенри Кэмпбелл-Баннерман

(1836—1908)

1905.12.05 1908.04.03
Херберт Генри Асквит

(1852—1928)

1908.04.05 1916.12.05
Дэвид Ллойд-Жорж

(1863—1945)

1916.12.06 1922.10.19
Эндрю Бонар Лоу

(1858—1923)

1922.10.23 1923.05.20
Стэнли Болдуин

(эхний хугацаа) (1867—1947)

1923.05.23 1924.01.16
Рэмси Макдональд

(эхний хугацаа) (1866—1937)

1924.01.22 1924.11.04
Стэнли Болдуин

(2 дахь хугацаа) (1867—1947)

1924.11.04 1929.06.05
Рэмси Макдональд

(2 дахь хугацаа) (1866—1937)

1929.06.05 1935.06.07
Стэнли Болдуин

(3 дахь хугацаа) (1867—1947)

1935.06.07 1937.05.28
Невилл Чемберлен

(1869—1940)

1937.05.28 1940.05.10
Уинстон Черчилль

(эхний хугацаа) (1874—1965)

1940.05.10 1945.07.27
Клемент Эттли

(1883—1967)

1945.07.27 1951.10.26
Уинстон Черчилль

(2 дахь хугацаа) (1874—1965)

1951.10.26 1955.04.05
Энтони Иден

(1897—1977)

1955.04.06 1957.01.09
Харольд Макмиллан

(1894—1986)

1957.01.11 1963.10.19
Александр Дуглас-Хьюм

(1903—1995)

1963.10.19 1964.10.16
Харольд Вильсон

(эхний хугацаа) (1916—1995)

1964.10.16 1970.06.19
Эдвард Хит

(1916—2005)

1970.06.19 1974.03.04
Харольд Вильсон

(2 дахь хугацаа) (1916—1995)

1974.03.04 1976.04.05
Жеймс Каллаган

(1912—2005)

1976.04.05 1979.05.04
Маргарет Тэтчер

(1925—2013)

1979.05.04 1990.11.28
Жон Мейжор

(1943-)

1990.11.28 1997.05.02
Тони Блэр

(1953-)

1997.05.02 2007.06.27
Гордон Браун

(1951-)

2007.06.27 2010.05.11
Дэвид Кэмерон

(1966-)

2010.05.11 2016.07.13
Тереза Мэй

(1956-)

2016.07.13 2019.07.24
Борис Жонсон

(1964-)

2019.07.24 2022.09.06
Лиз Трасс

(1975-)

2022.09.06 2022.10.25
Риши Сунак

(1980-)

2022.10.25 2024.07.05
Кир Стармер

(1962-)

2024.07.05 өнөө хүртэл