XIV Луи

14-р Луи
Францын ван
Хаанчлал1643.5.14-1715.9.1
(72 жил)
Төрсөн огноо1638 оны 9 сарын 5 (1638-09-05)
Төрсөн газарСен-Жермен,
Сен-Жермен шилтгээн
Өнгөрсөн огноо1715 оны 9 сарын 1
(76 насалсан)
Өнгөрсөн газарВерсаль
ОршуулсанСен-Дени сүм
Өмнөх13-р Луи
Удаах15-р Луи
Их хатан2 хатан
Хүүхэдолон
Эцэг13-р Луи
ЭхАвстрийн Анн
Ургийн овогбурбон

XIV Луи (франц. Louis XIV Le Roi Soleil ) буюу Нар-хаан (1638–1715; 76 насалсан) нь 1643-1715 оны хооронд хаан ширээнд заларсан Францын хаан байв. Түүний 72 жил хаанчилсан нь дэлхийн түүхэн дэх хамгийн урт хаанчлалд тооцогдоно.

Нас бага байханд эх Австрийн Анн нь төр барьж байсан ба 23 нас хүрсэн 1661 оноос эхлэн 14-р Луи бүрэн эрхтэй төр барьжээ. 14-р Луи нь ноёдын эрхийг хязгаарлаж, үнэмлэхүй хаант засгийг тогтоосон нь Францын хувьсгал хүртэл үргэлжилжээ.

Түүний үед Франц Европт цэргийн хүчээр үлэмж давамгайлж сүр хүчийг үзүүлж байсан ба дайсан улсууд нь хоорондоо эвсэн холбоо болж дайтдаг байв. Бага залуу үедээ Испанитай зөрчилдөж, насанд хүрсэн үедээ Франц-Нидерландын дайн, 9 жилийн дайн, Испанийн өвийн дайн зэрэг дайнуудад Европын улсуудын холбоотон хүчний эсрэг дайтаж байв. 1715 онд нас барахдаа ач хүү XV Луи-д Испанийн өвийн дайнаас болж тэлсэн асар том эзэнт гүрнийг өвлүүлэн үлдээжээ.

XIV Луи хаан урлагийг тэтгэн хөгжүүлж, Францын Шинжлэх ухааны академийг үүсгэж, Мидугийн хоолойг барьсан гэх мэт олон ололт амжилтад хүрсэн хаан.


Stub icon

Энэ өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.