Svoboda | Graniru | BBC Russia | Golosameriki | Facebook

Монгол Улс – Улаанбаатар: "Хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлага" Түргэвчилсэн судалгаа 3 (2022 оны 9-р cараас 2023 оны 2-р сар) – Налайх дүүрэг

Share

Download

Share

Language
Mongolian
Location
Mongolia
Period Covered
Sep 01 2022
Feb 28 2023
Activity
  • Community Perception
  • Mobility Tracking
  • Baseline Assessment

Энэхүү дүүргийн хэмжээний тайлан нь Налайх дүүргийн хүн ам зүй, шилжилт хөдөлгөөн ба хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход чиглэсэн үндсэн сэдвүүдийн хүрээнд 2022 оны 9 дүгээр сараас 2023 оны 2 дугаар сарын тойм мэдээллийг харуулсан болно. Уг судалгаа нь Монгол дахь ОУШХБ-аас Улаанбаатар хотод хийсэн хөдөлгөөнийг тандах ДТМ судалгааны аргачлалын гурав дахь удаагийн тоон мэдээлэл нэгтгэлийн үе шат юм. Нэгдүгээр шатны тоон мэдээлэл нэгтгэлийн адил энэхүү судалгаагаар Налайх дүүргийн хэмжээнд хүн амын бодит тоон мэдээлэл, суурь тоон үзүүлэлт, шилжин ирэгсэд ба явагсад (шилжилт хөдөлгөөн), хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн нөхцөл байдал, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой тулгамдаж буй асуудлууд, үйлчилгээний хүртээмж болон дэд бүтэц гэсэн найман үндсэн сэдвийг авч үзсэн болно. Тоон мэдээллийг Налайх дүүргийн хамгийн жижиг засаг захиргааны нэгж болох хэсгийн1 нутаг дэвсгэрийн нөхцөл байдал, мэдээлэл нэгтгэгчийн мэдлэгийн нөөц бололцоо, мэдээллийн нээлттэй байдлаас хамааран хэсгийн ахлагч нараар тандалт судалгаа, ярилцлага хийх замаар нэгтгэсэн болно.